images

Гадаадад дүрвэсэн оросууд өөрсдөө сургууль байгуулан хүүхдээ сургаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-06


     ОХУ-ын Сибирьт түүхийн хичээл заадаг байсан 32 настай багш бүсгүй өнгөрсөн оны хоёрдугаар сард Оросууд Украиныг эзлэн түрэмгийлсний дараа эх орноо орхин Армений нийслэл Ереван руу нүүжээ. Энд ирээд тэрбээр өөртэйгөө адил төрөлх нутгаасаа дүрвэсэн Оросын цагаачдын хүүхдүүдэд зориулсан сургуульд багшилж байна. "Хүүхдүүд яагаад нутагтаа биш харийн оронд байгаагаа мэдэхийг хүсдэг” гэж тэр хэлжээ. Улмаар тэрбээр “Эдгээр хүүхдүүд интернэт ашиглах боломжтой үеийнхэн бөгөөд дайн дуусахад Оросыг ямар үр дагавар хүлээж байгааг тэд сайн мэдэж байгаа” гэсэн байна. Цагаачдын зарим нь Украинд түрэмгий дайн хийснийг эсэргүүцэн үг хэлснийхээ дараа улс төрийн хэлмэгдүүлэлтээс айж зугтсан бол зарим нь цэрэг татлагаас зугтаж хил давсан байна. Хэдэн зуун мянгаар тоологдох эдгээр цагаачид очсон газраа сургууль байгуулж, хүүхдүүдийнхээ боловсролд улам анхаарсаар байна. Ереван дахь “Liberated School” сургууль нь багш, эцэг эхчүүдийн хамтран гадаадад байгуулсан олон сургуулийн нэг бөгөөд өдгөө 200 орчим сурагчтай ажээ. Тус сургуульд орос сурах бичгийн оронд өөрийн сурах бичгийг ашигладаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.