images

“Crew Dragon” сансрын хөлөг Олон улсын сансрын станцад хүрчээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-03-06


    Америкийн “SpaceX” компанийн “Crew Dragon” сансрын хөлөг өнгөрсөн баасан гарагийн үүрээр хэсэг саатсаны дараа олон улсын сансрын станцад эсэн мэнд хүрчээ. Тодруулбал, уг хөлөг пүрэв гарагийн өглөө АНУ-ын Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс хөөрснөөс хойш 25 цагийн дараа Олон улсын сансрын станцад хүрсэн бөгөөд баасан гарагт нэг цаг дөчин минут саатсаны дараа сансрын станцад автоматаар залгагджээ. Энэ удаагийн “Crew-6” багийнхан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд сансарт хүний эсийн өсөлтийг судлахаас эхлээд бичил таталцлын нөлөөгөөр шатамхай бодисыг хянах хүртэл 200 гаруй туршилтыг хийх ажээ. 

    Тус багийг АНУ-ын Тэнгисийн цэргийн шумбагч онгоцны офицер 59 настай Стивен Боуэн удирдаж байгаа бөгөөд тэрбээр сансрын хөлгөөр гурван удаа нисэж, долоон удаа сансарт гарч тойрог замд 40 гаруй хоног ажиллаж байжээ. Харин НАСА-гийн сансрын нисгэгч, цахилгааны инженер, компьютерийн шинжлэх ухааны мэргэжилтэн, нисгэгч 37 настай Уоррен Хобург нь анх удаа сансарт нисч байгаа аж. Түүнчлэн эх орноосоо сансарт ниссэн хоёр дахь хүн болсон АНЭУ-ын сансрын нисэгч, 41 настай Султан Алнеяади, Оросын сансрын нисгэгч, 42 настай Андрей Федяев нар уг багт багтжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.