Германы канцлер Олаф Шольц Хятад улсад анхааруулав
Анд нөхдийн мэдээ
2023-03-06
Германы канцлер Олаф Шольц "Хятад улс Орост зэвсэг нийлүүлбэл хожмын үр дагавар нь таагүй байх болно" хэмээн анхааруулжээ. Тэрбээр CNN агентлагт ярилцлага өгөхдөө "Хэрэв Хятад Оросыг дэмжвэл Хятадад хориг арга хэмжээ авах уу?" гэсэн асуултад "Лав эерэг сайн юм болохгүй" гэжээ. Улмаар "Гэсэн хэдий ч ийм зүйл болохгүй байх гэж харьцангуй өөдрөгөөр хандаж байна" гэжээ. Тэрбээр Цагаан ордонд зочилж ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан бөгөөд хоёр удирдагч Украиныг дэмжиж, Орост шахалт үзүүлэх байр сууриа дахин нотолжээ. Хятад улс сүүлийн жилүүдэд Германы хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд Украинд довтолж, жил гаруй дайн хийж байгаа Орос улсад Хятад зэвсгийн дэмжлэг үзүүлэх эсэх асуудалд Герман онцгой анхаарал хандуулж байна. Европын комиссын дарга Урсула фон дер Лейен Хятад Оросыг зэвсгээр дэмжиж байгаа тухай ярианд байр сууриа илэрхийлэхдээ "Бидэнд одоогоор нотлох баримт алга. Гэхдээ бид үүнийг сайтар ажиглаж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.