images

Эстонийн парламентын сонгуульд Украиныг дэмжигч нам ялалт байгууллаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-06


     Өчигдөр Эстонид болсон парламентын сонгуульд Украиныг дэмжигч эрх баригч нам ялалт байгууллаа. BNS агентлагийн мэдээлснээр эрх баригч Шинэчлэлийн нам 31.2%, барууны үзэлтэй Эстонийн Ардын Консерватив Нам ердөө 16.1% санал авсан байна. Шинэчлэлийн нам 37 суудал авсан нь өмнөхөөсөө гурав илүү суудал бол Ардын консерватив нам өмнөхөөсөө хоёр суудал алдаж 17 суудалтай болжээ. Эстонийн парламент нийт 101 суудалтай аж. “Reuters” болон “Bloomberg News” агентлагууд одоогийн ерөнхий сайд Кая Каллас тэргүүтэй Шинэчлэлийн нам олон нийтийн санал асуулгыг давж, үнэмлэхүй ялалт байгуулсны ачаар эвсэл байгуулах давуу талтай болсон гэж дүгнэжээ. Гэвч Шинэчлэлийн нам үзэл суртлын зөрүүтэй гэж үзэн Ардын консерватив намтай эвсэхгүй гэж мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Каллас “Үнэнийг хэлэхэд би ийм том ялалт байгуулна гэж төсөөлөөгүй” гэж ETV телевизээр ярьсан бөгөөд сонгуулийн эцсийн үр дүн гарсан хойно улс төрийн нам дахь суудлын хуваарилалтад тулгуурлан хамтарсан Засгийн газар байгуулах санал тавина гэдгээ мэдэгджээ. 2021 онд засгийн эрхэнд гарсан Ерөнхий сайд Каллас Украиныг хүчтэй дэмжсэнийхээ ачаар дотоод болон гадаадад нэр хүнд нь ихээхэн өссөн юм. Эстонийн анхны эмэгтэй ерөнхий сайд тэрбээр хуульч мэргэжилтэй бөгөөд Европын парламентын гишүүнээр ажиллаж байжээ. Мөн тэрбээр Шинэчлэлийн намыг үүсгэн байгуулагч, ерөнхий сайд асан Сим Калласын охин юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.