Кувейтийн шинэ ерөнхий сайд томилогдов
Анд нөхдийн мэдээ
2023-03-06
Кувейтийн ерөнхий сайд асан, хааны гэр бүлийн гишүүн Шейх Ахмад Наваф Аль-Сабах дахин ерөнхий сайдаар томилогдсон тухай тус улсын KUNA агентлаг мэдээлэв. Засгийн эрхийг барьж буй угсаа залгамжлах хунтайж Шейх Мешал аль-Ахмад Аль-Сабах мэдэгдэл хийхдээ Ахмад Навафыг ерөнхий сайдад дахин нэр дэвшүүлж, танхимаа бүрдүүлэх хүсэлт гаргасан гэж мэдэгджээ. Зээлийн хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслөөс болж парламенттайгаа зөрчилдсөн тус улсын Засгийн газар нэгдүгээр сарын сүүлчээр огцорсон юм. Ерөнхий сайд асан Ахмад нь одоогийн хаан Наваф аль-Ахмад аль-Жабер аль-Сабахын ууган хүү бөгөөд Ерөнхий сайд, Дотоод хэргийн сайд зэрэг албыг хашиж байжээ. Тус улс өнгөрсөн оны есдүгээр сард ээлжит бус сонгууль явуулж, сөрөг хүчнийхэн 50 суудлаас 28-ыг нь авсан ажээ. Тус улс нь үнэмлэхүй хаант засаглалтай хэдий ч үндсэн хуульт хаант засаглалын элементүүд хүчтэй байдаг тул Персийн булангийн бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад парламентын эрх мэдэл онцгой гэж үнэлэгддэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.