Хятад улс батлан хамгаалахын зардлаа нэмж магадгүй
Анд нөхдийн мэдээ
2023-03-06
Хятад улс энэ онд батлан хамгаалах салбарын төсвөө 7.2 хувиар өсгөхөөр ням гарагт зарласан төсвийн төсөлдөө тусгажээ. Тодруулбал, дэлхийн хоёр дахь том эдийн засаг бүхий тус улс батлан хамгаалахын зардалдаа нэг тэрбум 537 сая юань буюу 224 тэрбум 790 сая доллар төлөвлөөд байгаа юм. Харин өнгөрсөн онд уг зардлыг 7.1 хувиар нэмж байсан билээ. Тэгвэл өчигдөр нээлтээ хийсэн Хятадын Бүх ард түмний төлөөлөгчдийн 14 дүгээр их хурлын хэвлэлийн төлөөлөгч Ван Чао батлан хамгаалахын төсөвөө ийнхүү нэмэгдүүлж байгаа нь тодорхой шалтгаантай хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна. Хятад улсын батлан хамгаалах салбарын зардлыг Барууны орнууд ихээхэн анхаардаг ч нийт төсвийнхөө 40 хувийг энэ салбарт төсөвлөдөг АНУ-тай харьцуулахад тус улсын батлан хамгаалах салбарын нэг хүнд ногдох төсөв АНУ-ын цэргийн зардлын 1/16-тай дүйдэг. Өөрөөр хэлбэл, АНУ энэ онд батлан хамгаалах салбартаа 858 тэрбум доллар төсөвлөсөн бөгөөд Хятадын төсөв үүний ¼-тэй тэнцэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.