images

Хятад улс энэ онд ДНБ-ээ таван хувиар өсгөнө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-06


    Ням гарагт эхэлсэн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн 14 дүгээр их хурлаар тус улс энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүнээ таван хувиар өсгөх зорилго тавив. Харин энэ зорилтыг тус улсын “Global Times” сонин “Энэ онд дэлхийн эдийн засаг огцом удааширч, АНУ болон Евро бүсийн томоохон эдийн засаг унах эрсдэлтэй тэмцэж байхад манай улс ДНБ-ээ өсгөх зорилго тавьсан нь дахин нэг удаа дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй томоохон эдийн засаг болно гэсэн утгатай” хэмээн бичжээ. Өнгөрсөн онд тус улсын ДНБ гурван хувиар өссөн бөгөөд энэ жил даруй хоёр хувиар илүү өсгөх зорилго тавьсан нь цар тахлыг даван туулж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ сэргэсэнтэй холбоотой ажээ. Түүнчлэн ХКН ийм зорилго тавихыг эдийн засгийн шинжээчид таамаглаж байсан бөгөөд саяхан ОУВС энэ онд Хятадын ДНБ 5.2 хувиар, дэлхий нийтийнх 2.9 хувиар өснө хэмээн таамагласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.