Жендерийн тэгш байдал хэрэгжвэл дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 7 орчим хувиар өснө
Анд нөхдийн мэдээ
2023-03-03
“Moody's Analytics” судалгааны агентлагийн хийсэн судалгаагаар дэлхийн хөдөлмөрийн орчинд жендэрийн тэгш байдал хэрэгжвэл дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн дор хаяж 7 их наяд доллар буюу 7 орчим хувиар өснө гэж тооцоолжээ. “Bloomberg News”-ийн мэдээлснээр, тус агентлаг нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-д харьяалагддаг 38 орны хөдөлмөрийн оролцоо, удирдлагын бүтцэд жендэрийн ялгаварлал байхгүй гэж үзсэнээр тооцоолсон гэдгээ тайлбарлажээ. Дээрх байгууллагын гишүүн орнуудын хөдөлмөрийн зах зээлд 25-64 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд ялгаварлан гадуурхалт байхгүй гэж үзвэл дэлхийн нийт бүтээгдэхүүн 6.2%-иар өсөх бөгөөд хэрэв эмэгтэй удирдах албан тушаалтнууд болон мэргэжлийн хүмүүсийн эзлэх хувь эрэгтэйчүүдийн эзлэх хувьтай тэнцвэл уг үзүүлэлт 0.7 хувиар нэмэгдэнэ гэсэн судалгаа гарчээ. Гэсэн хэдий ч тус байгууллагын гишүүн орнууд, тэр дундаа АНУ, Их Британи, Япон зэрэг дэлхийн томоохон эдийн засагтай орнуудад ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү их хэвээр байгаа ажээ. Нэмж дурдахад дэлхийн удирдах албан тушаалтнуудын дөнгөж 23 хувь нь эмэгтэйчүүд байдаг нь дээд удирдлагын бүрэлдэхүүнд энэ ялгаа илүү тод харагдаж байгааг тайланд онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.