images

Маргааш бүх Хятадын хоёр том хурал эхэлнэ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-03-03


     Маргааш Бүх Хятадын улс төрийн асуудлаар зөвлөлдөх зөвлөлийн 14 дэх удаагийн Үндэсний хорооны чуулган эхэлнэ. Мөн энэ чуулгантай зэрэгцэж Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал ням гарагт Бээжингийн Ардын их хурлын ордонд эхэлнэ. Тус хурал хоёр долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд Хятадын өнцөг булан бүрээс олон мянган төлөөлөгч хуралдаанд оролцохоор Бээжинг зорьж байгаа аж. Энэ удаагийн хуралдаанд  2977 төлөөлөгч оролцох юм байна. Хоёр уулзалтыг хамтад нь "Хоёр чуулган" гэж нэрлэсэн бөгөөд Хятад улс ковидын эсрэг  бодлогоо сулруулснаас хойш анх удаа болж байгаа арга хэмжээ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.