Австрали улс амьд хонь далайгаар экспортлохоо болино
Анд нөхдийн мэдээ
2023-03-03
Австралийн хөдөө аж ахуйн сайд Мюррэй Ватт өнгөрсөн баасан гарагт тус улс далайгаар амьд хонь экспортлохоо үе шаттайгаар зогсоохоор болсныг зарлалаа. Тэрбээр “Далайгаар амьд хонь тээвэрлэхийг зогсоох нь фермер, бизнес, худалдааны түншүүд, худалдаанд оролцогч талуудад нөлөөлөх цогц асуудал юм” гэсэн хэдий ч Австралийн амьтны эрхийг хамгаалах, сайжруулах нийгэмлэгийнхэн энэ тээвэрлэлтийг аажмаар зогсоохыг хүсэж буйг ойлгож байгаагаа онцлон хэлжээ. Иймд 2017 онд Баруун Австралиас Дундад Ази хүртэл усан онгоцоор тээвэрлэсэн 2400 хонь үхсэний дараа Засгийн газраас амьд хонины далайн тээвэрлэлтийг зогсоохоо амласан юм. Тус улс Эмират, Кувэйт, Израиль улсуудад 2016 онд 1.76 сая, 2021 онд 662.630 хонь амьдаар нийлүүлж байжээ. Энэ худалдаа жил бүр улсынхаа эдийн засагт 85 сая австрали доллар авчирдаг байна. Иймд энэ том зах зээлийг хаавал маш олон ажлын байр үгүй болохыг тус улсын 25 фермийн групп компани анхааруулжээ. Тэд өргөдөлдөө "Энэ бодлого нь давж болохгүй улаан шугамыг давлаа. Бид хууль ёсны дагуу эрхэлж буй хөдөө аж ахуйн үйлдвэрээ улс төрийн шалтгаанаар эсвэл идэвхтнүүдийн үзэл бодолд нийцүүлэн хаахыг хэзээ ч дэмжихгүй" гэсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.