Египетийн пирамид дотроос нууц хонгил илрүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-03
Египетийн Эртний олдвор судлалын газар өчигдөр тус улсын Гизагийн Их пирамид дотроос 2.1 метр өргөн, 9 метрийн урттай нууц хонгил илрүүлсэн тухай мэдээлжээ. Тусгай техникээр авсан зургаар уг хонгилийг асар том хэмжээтэй тоосгоор барьж урвуу V хэлбэрийн тааз хийж бэхэлсэн байна. Уг хонгил нь пирамидын гол хаалганаас 7 метрийн өндрөөс олджээ. Судалгааны багийнхан 6 мм-ийн дурангаар тус хонгилийн дотор талын зургийг авч чадсан бөгөөд төгсгөл хэсгийг нь асар том шохойн чулуу нуран хааж, дуран орох боломжгүй байгаа тухай албаныхан мэдэгдэв. Египетийн Эртний олдворын яамны сайдаар ажиллаж байсан археологич Захи Хавасс шинэ олдворын тухай хэлэхдээ, "Пирамид дотор Куфу хааны жинхэнэ булш байгаа эсэхийг тодорхойлох түлхүүр байж болох юм" гэжээ. Гизагийн Их пирамид нь Египетийн 4 дүгээр гүрний хоёр дахь фараон Куфу хааны бунхан бөгөөд МЭӨ 2609-2584 оны хооронд баригдсан гэж үздэг. Үүнийг мөн Куфу хааны нэрээр "Куфугийн пирамид" гэж нэрлэдэг ажээ. Энэхүү пирамид нь 146 метр өндөр бөгөөд Гизагийн гурван пирамидын хамгийн том нь тул Их пирамид ч гэж нэрлэдэг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.