images

Хятадын зарим мужийн төрийн албанд 40 настай хүмүүс орох боломжтой боллоо

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-03-03


     Хятадын зарим муж, бүс нутагт төрийн албан хаагчийн шалгалтад бүртгүүлэгчдийн насны хязгаарлалтыг болиулж эхэлжээ. Энэ нь ажил эрхлэлтийн байдал тогтворгүй, түгшүүртэй байдаг дунд насныханд эерэгээр нөлөөлж эхэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн 30 муж, бүс нутгаас 27-д нь бичгийн шалгалтыг зохион байгуулжээ. Эдгээр мужуудаас Хэнань, Хубэй зэрэг 10 муж, мөн Тяньжин хотын захиргаа төрийн албан хаагчдын насны хязгаарлалтыг 35-аас 40 нас болгон нэмэгдүүлсэн байна. Ингэхдээ 1982 оны нэгдүгээр сараас хойш төрсөн, магистр, докторын зэрэгтэй хүмүүс зайлшгүй нас заах ажлын байрнаас бусад тохиолдолд төрийн албан хаагчийн албан тушаалд өргөдөл гаргаж болно гэдгийг Хэнань мужийн ажилд авах зар дээр тодотгожээ. Өмнө нь эдгээр сул орон тоонд зөвхөн 35-аас доош насны нэр дэвшигчид хамрагдах боломжтой байжээ. Мөн ӨМӨЗО-ны алслагдсан бүс нутгийн анхан шатны зарим албан тушаалын насны хязгаарыг 35-аас 40 болгож нэмэгдүүлсэн байна.

    2007 онд гаргасан төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах журамд шалгалтад оролцогч нь 18-35 насны байх ёстой гэж заасан байдаг. Төрийн албанд ажилд ороход тавьдаг насны хязгаарлалтыг олон компани дагаж мөрдөхөд хүргэсэн бөгөөд үүнийг болиулж, шударга хөдөлмөрийн зах зээл болон дунд насны ажил хайгчдыг дэмжих хэрэгтэй гэж албаны хүмүүс үзсэн байна.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.