Австралийн ЭСЯ 4.2 сая төгрөгийн цалинтай ажилд шалгаруулж авна
Анд нөхдийн мэдээ
2023-03-03
Улаанбаатарт суугаа Австралийн Элчин сайдын яам хөтөлбөрийн зохицуулагчийн орон тоонд ажилд авах зар гаргажээ. Энэ ажил нь Австрали улсаас Монголд хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааг хариуцах бөгөөд цалин нь жилийн 50 сая 821 мянга 534 төгрөг буюу сарын 4.2 сая төгрөг ажээ. Англи хэлний өндөр түвшний мэдлэгээс авахуулаад тодорхой хэд хэдэн шалгуурыг хангасан ажил горилогч анкет бөглөхөөс гадна 750-иас ихгүй үгтэй танилцуулга бичих ёстойг ЭСЯ-ны вэбсайтад нийтэлжээ. Хүсэлт хүлээж авах хугацаа ирэх долоо хоногийн пүрэв гарагт буюу 9-ний өдөр дуусна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.