images

Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага Украинд төлөөлөгчийн газраа нээлээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-03


     Дэлхийн томоохон орнуудын эдийн засгийн зөвлөлдөх байгууллага болох Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD) Украины нийслэл Киевт төлөөлөгчийн газраа нээсэн байна. Украины Засгийн газраас хийсэн хэвлэлийн мэдээнд "Өнөөдрөөс эхлэн OECD-ын төлөөлөгчийн газар Киев хотод ажиллаж эхэлнэ" гээд бидэнд стандарт, зөвлөмжийг илүү сайн баталж, хэрэгжүүлэх, мөн түүнчлэн Украин улс тус байгууллагад элсэн ороход туслах болно гэжээ. Тус улсын ерөнхий сайд Денис Шмигаль "Украин улс тус байгуулагад элсэх хөтөлбөр боловсруулахаар хамтран ажиллаж байна" гэж мэдэгдсэн байна. Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Комантай уулзсаныхаа дараа төлөөлөгчийн газар нээгдсэн нь харилцан хамтын ажиллагаанд чухал алхам болох тухай мэдэгджээ. Үүний зэрэгцээ тус байгууллагын мэргэжилтнүүдийг гишүүн орнууд дахь Оросын хөрөнгийг хураахад оролцохыг хүссэн байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага нь 1961 онд дэлхийн эдийн засгийг хамтдаа хөгжүүлэх, олон улсын эдийн засгийн тулгамдсан асуудлуудад хамтран шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан олон улсын байгууллага юм. АНУ, Их Британи, Франц, Герман зэрэг Барууны өндөр хөгжилтэй орнууд, түүнчлэн Япон, Израиль, Өмнөд Солонгос зэрэг 38 гишүүн оронтой бөгөөд төв байр нь Францын Парис хотод байрладаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.