images

Солонгос эрдэмтэнд “Найрамдал” одон хүртээжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-02


     БНСУ-ын Ённам их сургуулийн Хөгжим урлагийн тэнхимийн профессор Пак Су Хён Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Найрамдал” одонгоор шагнуулжээ. Тус одон нь Монгол улсаас гадаадын иргэнд олгодог дээд шагнал юм. Профессор Пак Су Хён нь хөгжим судлаач мэргэжилтэй, Солонгос дахь цорын ганц монгол хөгжим судлаач бөгөөд Монгол улсад ирж очин 20 гаруй жил судалгаа хийж монгол ардын тууль, монгол ардын дуу хөгжмийн талаар 60 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод, гадаадад хэвлүүлж монгол судлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж дээрх шагналаар шагнажээ. Тэрбээр өдгөө Солонгос дахь Монгол судлалын холбооны Удирдах зөвлөлийн даргын алба хашдаг бөгөөд хоёр улсын эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг мөн дурдсан байна. Мөн тэрбээр 2006 онд монгол судлалын хамгийн залуу эмэгтэй эрдэмтэнээр тодорч Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнуулж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.