Хүүхдийг ивээх сан үерийн гамшигт нэрвэгдсэн Пакистанд тусламж үзүүлэв
Анд нөхдийн мэдээ
2023-03-02
“Хүүхдийг ивээх сан” олон улсын байгууллага их үерийн гамшигт нэрвэгдээд буй Пакистаныг сэргээн босгоход дахин 43.9 сая долларын тусламж үзүүлэхээр болжээ. Өнгөрсөн оны зургадугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд Пакистанд бороо ихээр орж гамшиг нүүрлэсэн бөгөөд тус сангаас 15.6 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн юм. Тус сан "Тухайн улсын газар нутгийн гуравны нэг нь үерт автсаны улмаас 25 мянган сургууль эвдэрч сүйдэн хүүхдүүдийн 45% нь сургуульд сурч чадахгүйд хүрээд байна” гэжээ. Мөн үерийн ус тодорхой хэмжээгээр шавхагдсан ч ариун цэврийн байгууламжийн асуудал ноцтой байгааг хэллээ. Усан хангамж бохирдсоноор суулгалт, холер зэрэг усаар дамжих өвчлөл газар авч, хумхаа зэрэг халдварт өвчлөл нэмэгдсээр байгааг мөн хэлжээ. Үүнээс гадна тус сан Пакистаны Гамшгаас хамгаалах төв агентлаг болон үерт нэрвэгдсэн Синд мужтай түншлэл тогтоож, яаралтай тусламжийн 30 гаруй мэргэжилтнийг илгээжээ. Тэдгээр мэргэжилтнүүд хоргодох байр барьж, эрүүл мэндийн үйлчилгээ, хүнсний тусламж үзүүлж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.