images

В.Кандинскийн алдарт зураг дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-02


     Абстракт уран зургийг үндэслэгч Оросын зураач Василий Кандинскийн 1910 оны Германы нэгэн тосгоны өнгө үзэмжийг харуулсан "Murnau with Church II" зураг дуудлага худалдаанд орж 44,9 сая доллараар зарагдсан тухай “New York Times” сонин мэдээллээ. В.Кандинскийн бүтээл хамгийн өндөр үнэ хүрсэн нь энэ ажээ. Уг зургийг дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд еврей айлаас авсан бөгөөд 1951 оноос хойш Нидерландын Эйндховен хотын музейд хадгалагдаж байсан байна. 10 жилийн өмнө тухайн еврей хосын үр удам шүүхэд гомдол гаргаснаар уг зургийг өнгөрсөн жил олж авчээ. Энэхүү дуудлага худалдаанд тавигдсан орчин үеийн зураачдын 35 бүтээлээс энэ зураг хамгийн өндөр үнээр борлуулагдсан байна. Дуудлага худалдаанд ялж уг зургийг авсан хүний талаар одоогоор мэдээлэлгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.