images

Японы гүнжийн нөхөр Нью-Йоркт хуульчаар ажилд оржээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-03-02


     Японы гүнж Макогийн нөхөр Кэй Комүрог АНУ-ын Нью-Йорк мужид хуульчаар бүртгүүлсэн тухай орон нутгийн шүүхийн цахим хуудсанд мэдээлжээ. Нью-Йорк мужийн нэгдсэн шүүхийн тогтолцооны дагуу даваа гарагт Комүрог бүртгэсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн долдугаар сард гурван удаа хуульчийн шалгалт өгч дараа мужийн хуульчийн шалгалтад тэнцсэн юм. Түүний ажиллаж байсан Нью-Йорк дахь хуулийн фирмийн албан тушаал хуулийн ажилтан гэж байсныг хамтран ажиллагч болгон өөрчилсөн байна. 31 настай Комүро 2021 оны тавдугаар сард Нью-Йорк хотын Фордхамын их сургуулийн хуулийн сургуулийг хууль зүйн ухааны докторын зэрэгтэй төгссөн. Тэрбээр эзэн хаан Нарүхитогийн 31 настай зээ охины хамт 2021 оноос хойш тус хотод амьдарч байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.