images

Харүки Мүракамигийн шинэ роман гарна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-02


     Японы зохиолч Харүки Мүракамигийн "Хот ба түүний ширэнгэн хана хэрэм" нэртэй шинэ роман гаргах болсныг “Шинчоша” хэвлэлийн газар мэдээллээ. Тус хэвлэлийн газар ирэх сарын 13-нд нээлтээ хийх шинэ бүтээлийн хавтасны загварыг цахим хуудсаараа дамжуулан олонд дэлгэсэн байна. Улмаар уг бүтээлийн талаар "Нам жим байсан түүх аажмаар, чимээгүйхэн хөдөлж эхэллээ. Энэ бол бүхнийг сэтгэлийг догдлуулагч Мүракамигийн ертөнц" хэмээн танилцуулжээ. “Kyodo News” агентлаг "Зохиолын агуулга, өрнөл хараахан тодорхойгүй байна" гээд Мүраками 1980 онд одоо гарч буй шинэ романтай бараг ижил нэртэй зохиолыг утга зохиолын сэтгүүлд нийтлүүлж байсныг дурджээ. 1980 онд гарсан уг бүтээлд хайртай бүсгүйгээсээ салсан гол дүрийн эрэгтэй баатар хайрт бүсгүйнхээ амьдардаг ер бусын гудамжинд очиж байгаа тухай өгүүлдэг ажээ. “Асахи Шимбүн” сонин уг зохиолын талаар “Энэ бол Мүракамигийн шүтэн бишрэгчдийн дунд битүүмжилсэн уран зөгнөлийн бүтээл” гэжээ. Зохиолч Мүраками уг зохиолоо өнөөг хүртэл хэвлэхгүй байсан шалтгааныг "Бичлэг, агуулга зохиол болж чадаагүй байсан" гэж мэдэгджээ. Мөн тэрбээр энэхүү бүтээлээ 1985 онд хэвлэгдсэн “Hard Boiled Wonderland and The End of The World” романтай төстэй бүтээл гэж үнэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.