images

“Тесла” компани Мексикт таван тэрбум ам.долларын өртөгтэй үйлдвэр барина

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-03-02


     “Тесла” компани Мексик улсад таван тэрбум ам.долларын өртөг бүхий шинэ үйлдвэр барихаар болсон тухай тус улсын Ерөнхийлөгч мэдэгджээ. Ерөнхийлөгч Andres Manuel Lopez Obrador хэлэхдээ "Тесла компани Мексикт ирж, автомашины маш том үйлдвэр барина" хэмээсэн бөгөөд гэхдээ энэхүү хөрөнгө оруулалтын хэлэлцээр нь хараахан дуусаагүй байгааг тодотгосон байна. Мөн ямар загварын автомашины үйлдвэр байхыг дурдаагүй аж. Гэхдээ Мексикийн засгийн газрын төлөөлөгчийн хэлснээр энэхүү үйлдвэр нь бага оврын ачааны автомашин, “Roadster” спорт машин зэргийг үйлдвэрлэх боломжтой байна гэжээ. Харин өөр нэгэн эх сурвалж, уг үйлдвэрт “SUV” загварын автомашинуудыг үйлдвэрлэнэ гэсэн байна. Тесла компаниас дэлгэрэнгүй мэдээллийг Лхагва гарагт өгөх болно гэж Мексикийн засгийн газраас мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.