images

Монгол, АНЭмират улсууд батлан хамгаалахын салбарт хамтран ажиллахаар болов

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-02


     Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёрдугаар сарын 19-24-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалаар тус улсын Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Төрийн сайд Мохаммед Ахмед Аль-Буардитай уулзжээ. Улмаар талууд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэдэгт санал нэгдэж хоёр улсын яам хоорондын батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна. Ингэснээр тус улс манай улсын цэргийн дипломат харилцаа тогтоосон 39 дэх орон болов. Мөн үеэр Г.Сайханбаяр Абу Даби хотноо болсон Батлан хамгаалахын олон улсын бага хуралд хүндэт зочноор оролцжээ. Уг хуралд 80 гаруй улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, батлан хамгаалах судлал, аюулгүй байдал, аж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын 24 байгууллагын 2800 орчим хүмүүс оролцсон байна. Тэд технологийн хөгжил, ирээдүйн чиг хандлага, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, орчин цагийн цэргийн ажиллагаа, дайнд технологийн дэвшлийг өргөнөөр хэрэглэхийн сөрөг үр дагавар, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, олон улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.