Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко БНХАУ-д айлчлав
Анд нөхдийн мэдээ
2023-03-02
Хятад улсын дарга Ши Жиньпин өчигдөр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой Бээжингийн Ардын их хурлын ордонд дээд хэмжээний уулзалт хийсэн байна. Украйны дайны талаар Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, "Бид улс төрийн шийдлийн чиглэлийг баримталж, хүйтэн дайны үеийн бүх сэтгэлгээг орхиж, улс орон бүрийн аюулгүй байдлын асуудлыг хүндэтгэн Европын тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх ёстой" гээд "Улс орнууд дэлхийн эдийн засгийг улстөржүүлэх арга хэрэгсэл болгохоо зогсоож, гал зогсоох, асуудлыг энхийн замаар шийдвэрлэх алхам хийх хэрэгтэй" гэжээ. Эцэст нь "Украины хямралын талаарх Хятадын байр суурь тууштай бөгөөд тодорхой" хэмээн онцлон хэлжээ. Үүний хариуд ерөнхийлөгч Лукашенко Украинд дайн эхэлсний нэг жилийн ойн өдөр буюу өнгөрсөн сарын 24-нд БНХАУ-аас зарласан “Улс төрийн шийдлийн талаарх байр суурь”-ийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Өмнө нь Хятадын Гадаад яам "Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх тухай Хятадын байр суурь" нэртэй баримт бичигт "Шууд яриа хэлэлцээг аль болох хурдан сэргээх ёстой" гэж мэдэгдэж байсан билээ. Ерөнхийлөгч Лукашенког хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын одоогийн удирдагчдын дунд Оросыг дэмжигч, Путиныг дэмжигч удирдагчдын нэг гэж үздэг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.