images

Жүжигчин Кортни Кокс Холливүүдийн Алдрын гудамжинд нэрээ мөнхөллөө

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-01


     1990-ээд оны Америкийн алдартай "Найзууд" олон ангит киноны Моникагийн дүрийг бүтээсэн жүжигчин Кортни Кокс Холливүүдийн Алдрын гудамжинд нэрээ үлдээх болжээ. Алдрын гудамж нь кино, жүжиг, поп хөгжимд амжилт гаргасан оддын нэрсийг од хэлбэртэй гантиг чулуун дээр сийлж үлдээдэг Лос Анжелесийн нэр хүндтэй газар юм. "Найзууд" киноны Рэйчелийн дүрд тоглосон Женнифер Энистон, Фибийн дүрд тоглосон Лайза Кудроу нар энэхүү алдрын ёслолд оролцон түүнтэй хамтдаа дурсгалын зураг татуулж олон жилийн нөхөрлөлөө дурссан байна. Арга хэмжээний үеэр сэтгэл хөдөлсөндөө нулимсаа нууж чадаагүй Энистон "Кокстой найз байгаа минь түүнтэй нэг гэр бүл байгаагаас ялгаагүй" хэмээн хэлсэн бол Кудроу алга ташин "Коксын ачаар бид телевизийн жүжгийн түүхэн дэх хамгийн дотно найзууд, нэр алдартай жүжигчид болсон" гэжээ. Кокс хариуд нь Энистон, Кудроу хоёр бол миний амин найзууд, бас гэр бүл, эгч дүүс" гээд "Найзууд" кино өөрт нь нөхөрлөл, эв нэгдэл хичнээн эрхэм болохыг зааж өгсөн тухай хэлсэн байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.