Польшийн татарууд уламжлалт баярынхаа үеэр Монголын соёлыг сурталчилна
Анд нөхдийн мэдээ
2023-03-01
Польшийн зүүн хил орчмын Бялысток хотоос холгүй оршдог Крушыняны тосгоны татар гаралтай Жэннэта Богданович, Максымилиан Витчак нар Цагаан сарын өмнө Монголын Элчин сайдын яаманд ирж уулзсан талаар Элчин сайд Б.Дорж цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Тэд энэ оны долоодугаар сарын 29-нд болох татаарын уламжлалт Сабантуй наадмаараа Монголын урлаг, соёлыг сурталчлах саналтайгаа хэлжээ. Иймд тус наадмын үеэр хийх урлаг, соёлын арга хэмжээний талаар Элчин сайд зочидтой ярилцсан байна. Тэрбээр Польш дахь татаруудын тухай “Одоогоор Польшид 3000 орчим татарууд байгаагийн дийлэнх нь Польшийн зүүн хэсгэгт амьдардаг. Миний сонссоноор гурван сая орчим Польш хүн ямар нэг байдлаар гарал угсаагаараа татаруудтай холбогддог гэсэн” хэмээн нийтэлжээ. Түүхийн хувьд татаарууд XIV зууны сүүлээс XVI зууны эхэн үед Алтан Ордны улс, Крымын ханлигаас Литва, Польшид ирж суурьшсан ажээ. Тиймээс польшуудын дунд татар гаралтай алдартай хүмүүс цөөнгүй. Тухайлбал, Нобелийн шагналт зохиолч Хенрик Шенкевич, Холливүдын жүжигчин Чарльз Бронсон нар татар гаралтай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.