images

Макаод зочид буудлын захиалга нэмэгджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-01


     Макаод энэ оны нэгдүгээр сард 819 мянган жуулчин зочид буудлаар үйлчлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 59.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Энэ тухай Макаогийн (SAR) статистикийн газраас даваа гарагт мэдээлсэн бөгөөд сүүлийн тайланд дурдсанаар, Хятад, Хонг Конгоос очсон жуулчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54.9 хувь, 484.4 хувиар тус тус нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, Хятадаас 646 мянга, Хонгконгоос 105 мянган жуулчин очсон байна. Улмаар зочид буудлын өрөөний ачаалал өмнөх жилээс 27.3 хувиар нэмэгдэж 71.2 хувьд хүрсэн аж. Хэдийгээр 125 зочид буудал жуулчдад үйлчилгээ санал болгосон ч байрлах боломжит өрөөний тоо өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурч 38 мянгад хүрсэн байна. Үүгээр зогсохгүй дотоодын жуулчид өмнөх жилээс 80 хувиар нэмэгдэж 4800 болсон ба Макаогийн оршин суугчид аяллын агентлагуудаар дамжуулан тээвэр, байр захиалах, аяллын үйлчилгээ авах нь 160.5 хувиар нэмэгдэж 11 мянга болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.