images

Хятадын анхны метаверс дэх театрын тоглолт дөрөвдүгээр сард болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-01


     Хятадын театрын найруулагч Мэн Жинхуй ирэх дөрөвдүгээр сард Бээжин, Шанхай, Гуанжоу хотод Египетийн домогт бүтээлийн нэрээр Сфинкс” хэмээн нэрлэсэн хиймэл оюун ухаанаар бүтээсэн метаверс дэх театрын наадам нээлтээ хийх тухай ням гарагт зарлалаа. Энэ нь Хятадын анхны метаверс театрын наадам болох бөгөөд зохион байгуулагчид нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн 83 футуристик зурагт хуудсыг бямба гарагт танилцуулав. Тус зурагт хуудсуудыг алдартан, уран бүтээлч, сэтгүүлийн редактор, технологийн компанийн гүйцэтгэх захирал зэрэг метаверс дэх театрын наадамд оролцох урилга авсан 83 зочин хиймэл оюун ухаанаар бүтээжээ. Метаверс дэх театрын тайз, мультимедиа интерактив үзмэр, форум, дээд хэмжээний уулзалтууд зэрэг есөн хэсгээс бүрдэх уг наадам дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 7-ны хооронд болно. Энэ нь Хятадын театрын урлагт технологийн шинэ шийдлийг ашиглаж буй анхны тохиолдол ч урлагийн үзүүлбэрийг виртуалаар үзүүлсэн анхны тохиолдол биш ажээ. Тухайлбал, 2022 онд Бээжингийн үндэсний дуурийн компани хиймэл оюун ухаанаар хүн дүрст дуурийн дуучин Ю Жишиг бүтээснээ танилцуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.