Бразилын хот Цагаан сарыг бүх нийтийн амралтын өдөр болголоо
Анд нөхдийн мэдээ
2023-02-28
Аялал жуулчлалаараа алдартай Бразилийн Игуазу хотын захирагч Чико Бразилэиро өнгөрсөн ням гарагт Хятадын Цагаан сарын өдрийг хотын албан ёсны амралтын өдөр болгож буйгаа зарлалаа. Тус хот хаврын баярыг 2019 оноос жил бүр уламжлал болгон тэмдэглэж буй ажээ. Өмнөд Бразилд Аргентин, Парагвайн хилийн ойролцоо оршдог тус хот улсынхаа хамгийн их жуулчин хүлээж авдаг хоёр дахь хот бөгөөд дэлхийд гуравдугаарт ордог Игуазу хүрхрээгээрээ алдартай юм. Энэ хотын өмнө өнгөрөгч есдүгээр сард Бразилийн Рэсипэ хот албан ёсны хуанлидаа Хятадын Цагаан сарын баярыг тэмдэглэсэн байна. Харин туулай жилийн Цагаан сараар буюу өнгөрсөн нэгдүгээр сард Бразилын хэд хэдэн газарт гэрэлт дэнлүүний баяр зэрэг баярын цуврал үйл ажиллагаа хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.