Палестинчууд Катарт 1000 мод тарилаа
Анд нөхдийн мэдээ
2023-02-28
Катарын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны яамнаас жил бүрийн хоёрдугаар сарын 26-ныг үндэсний байгаль орчны өдөр болгон тэмдэглэдэг билээ. Өнгөрсөн жил уг өдрийг “Бидний байгаль орчин – Бидний үүрэг хариуцлага” уриан дор тэмдэглэсэн бол энэ жил “Бидний дэлхий – Бидний өв” уриан дор тэмдэглэв. Иргэдийн хүрээлэн буй орчны талаарх ойлголт мэдлэгийг нэмэх, байгаль хамгаалах ажилд тэдний оролцоог сайжруулах, байгалийг унаган төрхөөр нь хадгалах зорилготой уг өдрөөр Палестины нийгэмлэгийн 150 гаруй гишүүд нийлж Катарт мянган мод тарьжээ. Тэд суулгасан мододдоо Палестины хот, тосгодын нэрийг өгч, тус бүрд нь нэр бүхий тэмдэглэгээ зүүсэн байна. Мөн өдрөөр Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны яам иргэдээ усаа гамнаж, хог хаягдлаа багасгахын тулд материалыг дахин ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй чийдэн хэрэглэх, өрөөнөөс гарахдаа гэрлээ унтраахыг уриалжээ. Түүнчлэн иргэдээсээ мод тарих, далайн эргийг цэвэрлэх зэрэг сайн дурын байгаль орчны кампанит ажилд идэвхтэй оролцохыг хүссэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.