images

АНУ-ын төрийн албан хаагчдыг "TikTok" ашиглахыг хоригложээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-02-28


     АНУ-ын Засгийн газраас өөрийн албан хаагчдад 30 хоногийн дотор Хятадын TikTok аппликэйшнийг өөрийн хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжүүдээсээ устгах даалгавар өгчээ. АНУ-ын мэдээллийн аюулгүй байдлыг хангах санамж бичгийн хүрээнд Холбооны засгийн газрын ажилтнууд гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжүүдээс TikTok-ийг устгаж, тус компани руу чиглэж буй интернэт урсгалыг хязгаарлах ёстой гэж үзсэн байнаЭнэхүү хоригийг өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Конгресс санаачилсан бөгөөд Канад, Европын холбоо, Тайвань болон АНУ-ын мужуудын талаас илүү нь ижил арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа билээ. Харин TikTok”-ийг хөгжүүлэгч ByteDance" компанийн зүгээс тус аппликэйшнийг тагнуулын зорилгоор ашигладаг гэсэн нь ташаа мэдээлэл гэж мэдэгдсэн юм. АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй уг хориг нь тус улс дахь хэрэглэгчдийн багахан хувийг хамрах бөгөөд хоригт хамаарахгүй хувийн хэвшлийн компаниуд болон энгийн хэрэглэгчдийн тоо одоогоор 100 сая гаруй байгаа аж.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.