Хонконг амны хаалт зүүх шаардлагыг цуцална
Анд нөхдийн мэдээ
2023-02-28
Хонконгт цар тахлын тархалт аюулгүй болсон хэмээн үзэж ирэх сарын 1-нээс буюу маргааш өдрөөс эхлэн амны хаалт зүүх шаардлагыг цуцлахаар болсон тухай тус улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Жон Ли мэдэгдэв. Тэрбээр "Бид халдварын цар хүрээ зэрэг бүх хүчин зүйлийг ерөнхийд нь үнэлсний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан" гээд "Эмнэлэг, асрамжийн газар, сургууль гэх мэт өндөр эрсдэлтэй байгууллагын удирдлага өөрсдийн үзэмжээр хүмүүсээс маск зүүхийг шаардаж болно” гэжээ. Улмаар "Ингэснээр бид хэвийн байдалдаа эргэж орох бөгөөд энэ нь манай эдийн засгийн хөгжил, олон улсын өрсөлдөх чадварт ихээхэн тустай" гэсэн байна. Хэвийн байдалдаа эргэж орсон ч цаашид цар тахлын тархалтыг сайтар хянаж байхаа тэрбээр мөн мэдэгдсэн ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.