images

Швед, Финланд улс НАТО-д элсэх асуудлаар Турктай хэлэлцээ хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-28


     Шведэд Туркийн эсрэг жагсаал болсны улмаас түр зогсоод байсан Швед, Финландын НАТО-д элсэх хэлэлцээг Турк улс дахин эхлүүлэхээр болсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Анкарад болсон хэвлэлийн бага хурал дээр Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу “Ирэх сарын 9-нд Брюссель хотноо Швед, Финланд улсыг НАТО-д элсүүлэх асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна” гэж мэдэгджээ. Өнгөрсөн жил тус улсууд НАТО-д элсэх хүсэлт гаргасан ч Швед улс Курдистаны ажилчны намтай холбоотой гэх шалтгаанаар Туркийн зөвшөөрлийг авч чадаагүй юм. НАТО-д элсэхэд гишүүн орнууд 100 хувь зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болдог журамтай аж. Курдистаны ажилчны нам нь террорист бүлэглэл бөгөөд Туркийн аюулгүй байдалд заналхийлдэг хэмээн үздэг ажээ. Ирэх 7 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Литвийн Вильнюс хотод НАТО-гийн дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ хурлаар Швед, Финланд хоёр орныг НАТО-д гишүүнээр элсүүлэх асуудлыг авч хэлэлцэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.