images

"Парис-2024": Брэйк бүжигчдийн Олимпод оролцох эрхийн төлөө тэмцэл эхэллээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-02-28


    "Парис-2024" олимпын хөтөлбөрт анх удаа брэйк бүжгийн төрөл багтсан билээ. Тэгвэл уг төрөлд оролцох эрхийн төлөө 48 орны 180 бүжигчин Японы Китакюүшү хотноо цугларч, хоёр өдөр өрсөлджээ. Энэ тэмцээн нь Олимпын эрхийн оноо олгох долоон цуврал тэмцээний хамгийн эхнийх байсан бөгөөд дараагийн тэмцээн дөрөвдүгээр сард Рио-де-Жанейрод эхэлнэ. Өрсөлдөөн 2024 оны зургадугаар сар хүртэл үргэлжилж, цуврал тэмцээний чансаагаар эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон бүжигчин “Парис-2024”-т оролцох эрхээ авах юм. Олимпын наадмын бүжгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 тамирчин өрсөлдөх бөгөөд 2023 оны ДАШТ, тивүүдийн АШТ-ээс тус бүр нэг эрх эздэдээ очно. Мөн зохион байгуулагч орны эрх нэмэгдсэнээр шилдэг 16 бүжигчин тодрох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.