images

Анвар Садатын дипломат паспорт 47 мянган доллароор зарагджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-28


     1981 онд лалын тулгуур үзэлтнүүдийн гарт амь үрэгдсэн Египетийн ерөнхийлөгч Анвар Садатын дипломат паспортыг АНУ-д дуудлага худалдаагаар худалдсан тухай CNN мэдээлэв. Уг дуудлага худалдааны талаар ар гэрийнхэн нь хожуу мэдсэн бөгөөд энэ тухайд гомдолтой байгаагаа хэлж эсэргүүцэл илэрхийлжээ. Тус мэдээнд дурдсанаар Техас мужийн Даллас хотод болсон “Heritage Auction” дуудлага худалдаагаар түүний дипломат паспорт 47,500 доллароор зарагдсан байна. Гэвч түүний ач хүү, парламентын гишүүн Карим Садат Египетийн телевизийн ток шоунд оролцохдоо өвөөгийнх нь паспортыг дуудлага худалдаагаар худалдсан явдлыг буруушаасан ажээ. Паспортыг хэн худалдаж авсан нь одоогоор тодорхойгүй байна. Ерөнхийлөгчийг нас барсны дараа эхнэр нь Египетийн хойд хэсэгт орших Александрийн номын санд эд хөрөнгөө шилжүүлсэн гэх бөгөөд хүлээлгэн өгсөн эд зүйлсийн дунд түүний паспорт байгаагүй гэж номын сангийн албаны хүн хэлжээ. “Heritage Auctions” компанийн мэдээлснээр паспорт нь 1974 оны гуравдугаар сарын 19-нд олгогдсон, 48 хуудастай, 1981 оны гуравдугаар сарын 18 хүртэл хүчинтэй бөгөөд зөвхөн нэг визний тамгатай байжээ. Анвар Садат нь 1973 онд Араб-Израилийн дайныг удирдаж, 1978 онд АНУ-ын зуучлалаар Израиль улстай “Кэмп Дэвидийн энх тайвны гэрээ” байгуулсан гавьяагаараа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн нэртэй улс төрч байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.