НҮБ Украины талаарх урьдын байр сууриа хэвээр хадгална
Анд нөхдийн мэдээ
2023-02-28
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй НҮБ-ын төв байранд уулзаж Орос, Украины дайн болон Украинд энх тайвныг тогтоох талаар ярилцав. Энэ тухайд Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч "Талууд Украинд шударга ёс, энх тайвныг тогтоох талаар хэлэлцсэн. НҮБ Украины талаарх урдын байр сууриа хэвээр хадгална" гэжээ. Энэ үеэр "Хар тэнгисийн үр тарианы санаачилга"-ыг ирэх сарын 18-нд дуусахаас өмнө сунгах ёстой гэж сайд Э.Блинкен онцоллоо. “Хар тэнгисийн үр тарианы санаачилга” нь НҮБ болон Туркийн зуучлалаар Орос, Украины хооронд байгуулсан үр тарианы гэрээ юм. Украин, Орос хоёр хоёулаа улаан буудай болон бусад үр тарианы дэлхийн хэмжээний экспортлогчид боловч дайн эхэлсний дараа Хар тэнгисээр дамжин өнгөрөх экспорт зогсож, дэлхий даяар үр тарианы үнэ өсөхөд хүргэсэн юм. Тэд мөн саяхан болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк, Сири улсад үүссэн нөхцөл байдлын талаар ярилцаж, НҮБ болон хүмүүнлэгийн идэвхтнүүд тусламжаа үргэлжлүүлэхийн тулд Сири улсад үзүүлж буй тусламжийн хүртээмжийг улам баталгаажуулах ёстойг онцлов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.