images

Афганистан, Пакистаны хилийн боомт нээгдлээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-27


     Афганистаны Талибаны засгийн газар Пакистан улстай хиллэдэг хамгийн том шалган нэвтрүүлэх боомтоо гэнэт хааж, зургаан өдрийн дараа дахин нээснээр олон мянган ачааны машин хилээр нэвтэрч эхэлсэн тухай “АР” агентлаг мэдээлэв. Пакистан дахь Афганистаны Элчин сайдын яам хилийн боомтыг дахин нээсэн тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд хилийн мужийн эрх баригчид ч үүнийг баталсан байна. Тус шалган нэвтрүүлэх боомт нь зөвхөн хоёр улсын хооронд шууд худалдаа хийдэг гол цэг төдийгүй Пакистан, Төв Азийн худалдааны замыг холбосон хуурай газрын худалдааны гол шугам ажээ. Энэ сарын 19-ны өдөр талибанчууд "Пакистаны тал амлалтаа биелүүлээгүй" хэмээн шалган нэвтрүүлэх боомтыг хааснаар хоёр талын хилийн ойролцоо 7000 орчим ачааны машин хуралдаад байсан юм. Улмаар Пакистаны Батлан ​​хамгаалахын сайд Каважа Мохаммад Асиф зэрэг өндөр албан тушаалтнууд 22-ны өдөр Афганистаны нийслэл Кабулд айлчилж, талибуудтай хэлэлцээ хийснээр уг боомтын үйл ажиллагааг сэргээсэн байна.

Эх сурвалж: Yonhap news агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.