Тайланд: Жюү жицүгийн Азийн АШТ-д манай 20 тамирчин оролцоно
Анд нөхдийн мэдээ
2023-02-27
Тайландын Бангкок хотноо болох жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор өчигдөр эхэллээ. Манай улсаас 20 тамирчин, зургаан сайн дурын ажилтны хамт тэмцээнд оролцохоор тус улсыг зориод байгаа билээ. Тамирчдын хоёр дахь хэсэг өчигдөр Бангкокт очиж жин үзлэгтээ орсон бол манай улсын таван тамирчин тэмцээнээ эхлүүлсэн байна. Энэ удаагийн Азийн АШТ-нд 30 орны тамирчид дөрвөн төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд Монголын тамирчид анх удаагаа “Jiu Jitsu Duo Show” төрлөөр өрсөлдөж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.