Берлиний кино наадам шилдгүүдээ шалгаруулав
Анд нөхдийн мэдээ
2023-02-27
Францын Парис хотын дундах Сена мөрний эрэгт байдаг сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газрын тухай өгүүлдэг Францын кино найруулагч Никола Филибэрийн "Sur l’Adamant" баримтат кино Берлиний олон улсын кино наадмаас "Алтан баавгай" шагнал хүртлээ. Шүүгчдийн зөвлөлийн дарга Кристен Стюарт энэ талаар хэлэхдээ "Уг бүтээл нь киног юу жинхэнэ кино болгодог талаар бодоход хүргэсэн" гэжээ. Найруулагч Н.Филибэр хүлээн авалтын үеэр хэлсэн үгэндээ "Би сэтгэцийн өвчтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, гутаан доромжилж буй дүр төрхийг өөрчлөхийг хичээсэн" гэж өөрийн бүтээсэн киноны талаар ярьсан байна. Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналын эзнээр Испанийн найруулагч Эстибалис Урресола Солагурений найруулсан "20 мянган төрлийн зөгий" кинонд, зуны амралтаа зөгий үржүүлгийн газарт өнгөрүүлж буй найман настай транс охины дүрийг бүтээсэн жүжигчин охин София Отеро тодорсон байна. Мөн шүүгчдийн нэрэмжит шагналыг Германы найруулагч Кристиан Пэтцольдийн "Roter Himmel" кино хүртсэн байна. Энэхүү кино нь Германы Балтийн тэнгисийн эрэг рүү аялсан дөрвөн залуугийн тухай өгүүлдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.