images

"Everything Everywhere All at Once" кино Америкийн продюсеруудын холбооны шагнал хүртлээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-27


     Ази жүжигчид голлон тоглосноороо олны анхаарлыг татсан "Everything Everywhere All at Once" кино Америкийн продюсеруудын холбооны шилдэг киноны шагналыг хүртлээ. Калифорни дахь "Беверли Хилтон" зочид буудалд болсон уг шагнал гардуулах ёслолын үеэр Стивен Спилбэргийн "The Fabelmans" болон Мартин МакДонагийн "The Banshees of Inisherin" киног үзүүлсэн байна. Тус кино нь хими цэвэрлэгээний газар ажиллуулдаг хятад цагаач эмэгтэйн тухай зохиомжийг олон талт ертөнцийг үзэх үзэл болгон сүлжсэнээр олны талархлыг хүлээсэн юм. Ирэх сарын 12-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолд тус кино 10 төрөлд, 11 номинацид нэр дэвшээд байгаа ажээ. Уг кинонд тоглосон Малайзын жүжигчин Лиан Зи Чун, Вьетнамын жүжигчин Ки Хой Куан, Хятадын жүжигчин Стефани Су нар Оскарын шилдэг эмэгтэй дүрийн төрөлд нэр дэвшсэн байна. Уг кино нь продюсеруудын холбооны шагналыг хүртсэнээр Оскарын шилдэг киноны шагналд нэг алхам ойртлоо гэж гадаадын хэвлэлүүд тайлбарлав. Мөн энэ үеэр Холливүүдын жүжигчин, кино найруулагч Том Круз Насан туршийн амжилтын шагнал хүртсэн бөгөөд түүний “Top Gun 2” кино нь цар тахалд нэрвэгдээд байсан Холливүүдыг дахин сэргээсэн хэмээн үнэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.