images

Гадаадад суугаа орос иргэд дайныг эсэргүүцэн жагсаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-27


     Украины дайн эхлээд нэг жил болж буй өдрийг тохиолдуулан дэлхийн 100 гаруй хотод орос иргэд нэгэн зэрэг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа тухай “New York Times” сонин мэдээллээ. Жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлснээр энэ сарын 23-ны өдрөөс эхлэн гадаад улсад амьдарч буй орос иргэд дэлхийн 45 орны 120 хотод жагсаал хийн Украиныг дэмжиж, түрэмгий дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байгаа ажээ. Орос иргэд олноор сууж буй Гүржийн Тбилиси, Литвийн Вильнюс, Испанийн Барселона, Францын Парис, Английн Лондон хотод олон зуун хүн цугларч эргүүцлийн дуу хоолойгоо өргөсөн байна. Жагсаалд оролцогчид Украины далбаа, Оросын дайны эсрэг жагсаалын бэлгэ тэмдэг болох цагаан дэвсгэр дээр цэнхэр судал бүхий туг барьжээ. Тэд "Украинд ялалт! Орост эрх чөлөө!" гэсэн уриа хашгирч, дайнд сүйдсэн Украины хотуудын нэрийг дуудаж байсан ажээ. Сөрөг хүчний идэвхтэн, Оросын нефтийн магнат асан Михаил Ходорковский Лондон дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадаа болсон жагсаалд оролцож “Энэ дайны төгсгөл нь Путины дэглэмийн төгсгөл байх болно” гээд, Орос орон удахгүй эрх чөлөөтэй болно гэдгийг онцлон хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.