Анхны IPhone дуудлага худалдаагаар 63 мянган доллар хүрлээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-24
IPhone ухаалаг гар утасны эхний үеийн загвар өнгөрсөн ням гарагт дуудлага худалдаагаар 63356 доллароор зарагдлаа. Уг гар утсыг Карин Грийн гэх эмэгтэй эзэмшиж байсан бөгөөд 2007 онд шинэ ажилд орсныхоо дараа найзуудаасаа бэлгэнд авчээ. Тухайн үед Карин аль хэдийнэ өөртөө шинэ гар утас авсан байсан учир түүнийг задалж үзэхийг хүсээгүй гэнэ. Тиймээс хайрцагнаас нь огт гаргаагүй лацтай хэвээр байгаа энэ утас LCG дуудлага худалдаагаар өндөр үнэ хүрсэн байна. Дуудлага худалдааны үнэ 2500 доллароос эхэлж 27 удаа үнийн санал авснаар дээрх дүнд хүрчээ. Уг гар утасны багтаамж 8GB, камерийн нягтаршил хоёр мегапиксл бөгөөд анх худалдаанд гарсан үнэ нь $499-$599 доллар байсан юм. Стив Жобс анхны iPhone ухаалаг гар утсыг 2007 оны нэгдүгээр сарын 9-нд Сан-Францискогийн “MacWorld” дахь худалдааны үзүүлэнд танилцуулж, үүнээс таван сарын дараа худалдаалж эхэлжээ. Өмнө нь LCG-ийн дуудлага худалдаагаар энэ загварын гурван гар утсыг борлуулсан юм. Эхнийх нь 2022 оны наймдугаар сард 35,414 доллароор, дараагийнх нь аравдугаар сард 39,339 доллароор борлуулагджээ. Мөн өнгөрсөн жил “Apple” компанийн 1970-аад оны “Apple computer prototype” 667 мянган доллароор зарагдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.