images

Хятадад номын дэлгүүрийн бизнес сэргэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-24


     Хятад улс цар тахлын хоригоо сулруулснаар номын дэлгүүрүүдээр үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн талаар “Global Times сонин мэдээлэв. Өнгөрөгч нэгдүгээр сард Бээжингийн 160 гаруй номын их дэлгүүр 20 сая юань буюу 2.9 сая долларын үнийн дүн бүхий ном худалджээ. Тухайлбал, Бээжингийн “Ванфүжин” номын дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоо 2022 оны 12 дугаар сарынхтай харьцуулахад өнгөрсөн сард 100 мянгаар нэмэгдсэн байна. Мөн Шанхай хотын Шүхүй дүүрэгт байрлах “Жоншугэ” номын сүлжээ дэлгүүр сүүлийн үед өдөрт багадаа 6000 хүнд үйлчилж байгаагаас дунджаар 1000 орчим нь худалдан авалт хийснээр нэг өдрийн борлуулалт нь 60 мянга гаруй юаньд хүрч байгаа аж. Мөн номын дэлгүүрүүдийн менежерүүд оны эхний хоёр сард үйлчлүүлэгчид өмнөх хоёр жилийнхээс их байснаас гадна философи, түүх, улс төр, технологи, шинжлэх ухаан, соёлын сэдвээрх ном хамгийн их борлуулалттай байгааг тус сонин онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.