Япон улс өнгөрсөн онд Украины 2300 иргэнийг хүлээн авчээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-23
Япон улс өнгөрсөн онд Украины 2302 иргэнийг хүлээн авсан нь жил бүр хүлээн авдаг дүрвэгсдийн тооноос хамаагүй их ажээ. Учир нь, Ерөнхий сайд Фүмио Кишида 2022 оны гуравдугаар сард Оросын түрэмгийллийн улмаас эх орноо орхин гарах украинчуудыг хүлээн авахаа зарласан юм. Мөн уг шийдвэрийг гарахад Токиод орогнол хүсэх эрхтэй иргэдэд хатуу шаардлага тавьсаар ирсэн тул олон хүн гайхаж байсан юм. Иймд тус улсын дүрвэгсдийн бодлогод өөрчлөлт орсон эсэх асуудлыг “The Japan Times” сонин хөнджээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно дээрх шийдвэрийг дайны хөлд нэрвэгдсэн украинчуудад зориулсан "онцгой арга хэмжээ" байсан хэмээн тайлбарласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.