images

Японд төрсөн хулсны баавгай эх нутагтаа буцлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-22


     Японд төрсөн Шян Шян хулсны баавгай өчигдөр Наритагийн олон улсын онгоцны буудлаас захиалгат нислэгээр Хятадад ирлээ. Таван настай хулсны баавгайг үдэж өгөхөөр онгоцны буудал дээр 600 гаруй хүн ирсэн тухай NHK телевиз мэдээлжээ. Шян Шян нь 2017 оны зургадугаар сард Японы Үэно амьтны хүрээлэн дэх Хятадаас зээлж авчирсан Шин Шин, Ри Ри пандагийн дундаас мэндэлжээ. Хоёр хулсны баавгайг Японд өгсөн ч үр төл нь Хятадын эзэмшлийнх байхаар талууд гэрээлсэн байдаг.  Хулсны баавгайг олон нийтэд үзүүлэх сүүлийн өдөр түүнийг үзэхийг хүссэн захиалагчдын тоо энгийн үеэс 70 дахин нэмэгдсэн байна. Учир нь, амьтны хүрээлэнгийн захиргаанаас хулсны баавгайг нэг өдөрт үзэх хүмүүсийн хязгаарыг 2700 байхаар тооцож сугалаа явуулсан аж.

     Шян Шяныг буцаан авах үед Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин "Бид Шян Шянд анхаарал, халамжаа зориулах болно. Шян Шян бол Хятад, Японы хулсны баавгай хамгаалах, судлах хамтын ажиллагааны чухал үр дүн, хоёр орны нөхөрсөг солилцооны элч юм" гэжээ. Хоёр орон цаашид хулсны баавгайн судалгаа, хамгаалалтын тал дээр хамтарч ажиллана гэдгийг тэрбээр мөн тэмдэглэжээ. Мөн удахгүй дахин гурван хулсны баавгай Японоос эх нутагтаа буцах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.