images

Хятадын Тэнгисийн цэргийн хүчин анх удаа эмэгтэй нисгэгч элсүүлэхээр болжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-22


     Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчин анх удаа тээвэрлэгч онгоцны эмэгтэй нисгэгч элсүүлэхээр боллоо. Энэ нь тус улсын армийн түүхэн дэх тэнгисийн цэрэгт цэргийн коллежоос бусад сургуулийн эмэгтэй оюутныг элсүүлэн нисгэгч болгох гэж буй анхны тохиолдол юм. Улмаар уг хөтөлбөрт цэргийн бус энгийн их, дээд сургуулийг шинжлэх ухаан, инженерийн мэргэжлээр төгссөн шинэ төгсөгчдөөс гадна Хятадын тэнгисийн цэргийн хүчинд бэлтгэгдэж буй цэргийн коллежийн оюутнууд болон тэнгисийн цэргийн хүчинд элссэн төгсөгчдийг хамруулахаар болсон байна. Өмнө нь энэ хөтөлбөрт зөвхөн цэргийн болон ахлах сургуулийн сурагчдыг элсүүлдэг байжээ. Сонгон шалгаруулалтын эхний шалгуурыг давсан шалгуулагчид бие физиологийн, оюун ухаан, нисэх чадварын шалгалт өгснөөр зөөгч онгоцны анхны эмэгтэй нисгэгч болох боломжтой. Ийм өөрчлөлт хийх болсон шалтгаан нь салбарын хөгжлийг хурдасгах ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.