images

Ши Жиньпин ойрын үед Москвад айлчилна

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-02-22


     Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин ойрын үед Москвад айлчилж Владимир Путинтай уулзана хэмээн Америкийн “The Wall Street Journal” сэтгүүл өчигдрийн дугаартаа мэдээлэв. Украины дайныг зогсооход Бээжин илүү идэвхтэй оролцоотой байхыг сонирхож байгаа бөгөөд Ши Жиньпиний айлчлал олон талт энхийн хэлэлцээрийг хөдөлгөхөд түлхэц өгнө хэмээн тус сэтгүүл бичжээ. Мөн тэрбээр В.Путиныг цөмийн зэвсэг хэрэглэхээс татгалзуулж чадна хэмээн тэмдэглэсэн байна. Ши Жиньпин өмнө нь хоёр орны хооронд бүх талын стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны ард түмний тусын тулд В.Путинтай аливаа салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Харин В.Путин Орос-Хятадын харилцааг олон улс дахь хамтын ажиллагааны үлгэр жишээ гээд, дэлхий дахины хурцадмал байдлын нөхцөлд энэ харилцаа улам сайжирсан хэмээн тэмдэглэж байв. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.