images

Д.Трамп: Ерөнхийлөгч болмогцоо В.Путин, В.Зеленский хоёртой ярина

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-02-22


     АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дахин дэвшүүлээд буй Дональд Трамп өчигдөр Флорида мужид дэмжигчидтэйгээ уулзахдаа, хэрвээ энэ удаагийн сонгуульд ялбал Орос, Украины ерөнхийлөгч нартай нэн даруй утсаар ярихаа амлажээ. “Ялалтын мэдээ ирсэн тэр шөнө би хамгийн түрүүнд хоёр хүнтэй утсаар ярьж яаралтай уулзах уулзалт товлоно, тэр нь В.Путин, В.Зеленский хоёр. Уулзаад асуудлыг газар дээр нь шийдэж 24 цагийн дотор тохиролцоонд хүрнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна. Вашингтон Киевт тусалснаараа Украины хямралыг улам бүр сунжруулж байна хэмээн Д.Трамп шүүмжлээд “Мөнгө цутгалаа гээд бэрхшээлийг улам л гүнзгийрүүлэх төдийгүй улам олон хүний амийг гарзадна” хэмээн хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.