АНУ Туркт 100 сая долларын нэмэлт тусламж үзүүлэхээ мэдэгдэв
Анд нөхдийн мэдээ
2023-02-20
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтоны Блинкэн өнөөдөр Турк улсад айлчилжээ. Тэрбээр Туркийн өмнөд нутгийн “Инжирлик” агаарын цэргийн баазад онгоцноос буугаад тус улсын Гадаад хэргийн сайд Мэвлют Чавушоглугийн хамтаар нисдэг тэргэнд сууж, гамшигт нэрвэгдсэн Хатай мужийн байдалтай агаараас танилцсан байна. Э.Блинкин “Сэргээн босголт од урт удаан хугацаа, асар их хүчин чармайлт шаардлагатай нь тодорхой байна. Та бүхний энэ хүчин чармайлтыг бид ямагт дэмжинэ” хэмээгээд, нэмэлт 100 сая долларын тусламж үзүүлэхээ мэдэгджээ. АНУ үүний өмнө Турк болон Сири улсад 80 сая долларын тусламж олгосон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.