500 жил дайсагналцсан Турк, Грек хоёр улс анх удаа найрсаг дотноор уулзав
Анд нөхдийн мэдээ
2023-02-17
Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиас өчигдөр Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чаусоглуттай найрсаг дотноор уулзжээ. Тэрбээр 500 жилийн үл ойлголцлыг ардаа орхиж, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн хөрш орондоо сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхээр болсноо хэлсэн байна. Османы эзэнт гүрэн Грекийг колоничилж эхэлсэн цагаас хойш өөр хоорондоо зөрчилдсөөр ирсэн Турк, Грек хоёр улсын харилцаа ийнхүү хэвийн болох шинж илэрч байгаа хэмээн олон улсын шинжээчид үзэж байгаа юм. Грек улс газар хөдлөлтөд нэрвэгдсэн Туркт томоохон хэмжээний аврах баг болон сайн дурынхныг илгээгээд зогсохгүй 12-ны өдөр Дендиас сайд тус улсын газар хөдлөлтийн голомт болох Кахраманмарашт өөрийн биеэр зочилсон байна. Сайд Дендиас “Хоёр улсын харилцааг сайжруулахын тулд дахин газар хөдлөлт болохыг хүлээх ёсгүй” хэмээн онцолжээ. Газар хөдлөлт болсны дараа Турктэй сөргөлдөөнтэй байсан хөрш орнууд, тухайлбал Израиль улс Турктэй хамтын ажиллагаагаа сэргээж тусламжийн үйлсэд нэгдсэнээр харилцаа сайжрах хандлага ажиглагдаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.