"Tesla" бүрэн автомат жолоодлоготой 362 мянган машинаа эргүүлэн татна
Анд нөхдийн мэдээ
2023-02-17
"Tesla" компани бүрэн автомат жолоодлоготой 362 мянган машинаа зах зээлээс эргүүлэн татаж, жолоодлогын программ хангамжийг шинэчлэхээр болжээ. Жолоочид туслах уг систем нь замын хөдөлгөөний зарим дүрмийг мөрдөхгүй байгаа тул осол гарах эрсдэлтэй гэж АНУ-ын Хурдны замын аюулгүйн албанаас мэдэгдсэн байна. "Tesla" компани үүнтэй санал нийлэхгүй байгаа ч хүсэлтийг хүлээн авсан болохоо мэдэгдэж, компанийн зүгээс программын шинэчлэлийг үнэ төлбөргүй хийж өгөх аж. Буцаан татах машинууд нь 2016-2023 оны хооронд үйлдвэрлэсэн “Model S” болон “Model X”, 2017-2023 оны хооронд үйлдвэрлэсэн “Model S”, 2020-2023 оны хооронд үйлдвэрлэсэн "Model Y" загварууд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.