images

Марк Зукербергийн хамгаалалтын зардлыг 4 сая доллароор нэмэгдүүлжээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-02-17


    “Meta” компаниас Марк Зукерберг болон түүний гэр бүлийн аюулгүй байдлын зардлыг 4 сая ам.доллароор нэмэгдүүлсэн гэдгийг мэдэгдлээ. Ингэхдээ түүний одоогийн нөхцөл байдалтай уялдуулж зардлыг өсгөх зайлшгүй шаардлагатай болсныг дурдсан байна. “Меtа” компани энэ жил "Фэйсбүүк" болон "Инстаграмм"-ын олон мянган ажилтнаа цомхотгож, зардлаа танаж байгаа үетэй түүний хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ давхцаж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж буй юм. Өмнө нь Марк Зукербергийн аюулгүй байдлыг хангах төсөвт зардал 10 сая ам.доллар байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.